Долоон настай хүү усанд живж амиа алджээ.
Тодруулбал, “Увс” нуур орчимд гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд “Увс” нууранд живсэн тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2024.07.08/ өдрийн 15:23 цагт ОБГ хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Ш /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, нуурын баруун урд эргээс 15 метр зайд, 3 метрийн гүнээс 16:45 цагт цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.
Аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед иргэд та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол ус руу ойртуулахгүй байх, хөдөө замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж хурдаа тохирууланн замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.163.220.99
Дөнгөж 7 насандаа нас барна гэдэг маш харамсалтай.
Хариулах