Улсын баяр наадмын эхний хоёр өдөр нийслэлээс нийт 80 мянга гаруй машин, 600 мянга орчим хүн орон нутгийг зорьжээ.
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан урт хугацаанд /VII.10-VII.16/ амарч байгаатай холбоотойгоор амарч зугаалах, аялах зорилгоор Улаанбаатараас нийт 80 мянга гаруй автомашин орон нутгийн чиглэлд зорчсон байна. Энэ тоо өнөө, маргаашдаа өссөөр байх аж.
Хөдөө орон нутгийг зоригсод их байгаатай холбоотойгоор энэ жил орон нутгийн замд түгжрэл урьд жилүүдийнхээс их байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Харин 2-3 хоногийн дараа буюу энэ сарын 15-наас хот руу буцах чиглэлийн замын урсгал түгжрэлтэй байх төлөвтэй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна