Нийслэлийн Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы овооны усан сан хүртэл Ф900мм-ийн цэвэр усны шугам шинээр татах болсонтой холбоотойгоор авто замын түр хөдөлгөөний зохион байгуулалтыг түр өөрчлөхөөр болжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ талаар танилцууллаа.
Засварын үеэр урд урсгал буюу баруунаас зүүн чиглэлийг хоёр эгнээ болгон хөдөлгөөнийг зохицуулах аж.
Тус ажил нь 2024 оны долдугаар сарын 13-ны 22:00 цагаас наймдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна