Бөхчүүдийн допингийн шинжилгээний эхний хариу өнөөдөр орой ирнэ

Х.Есү
2024/07/15

Бөхчүүдийн допингийн шинжилгээний эхний хариу өнөөдөр орой ирнэ. Үндэсний их баяр наадамд дөрөв болон түүнээс дээш давсан бөхөөс допингийн шинжилгээ авдаг. 

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шөвгөрсөн 32 бөх, үндэсний сурын харвааны найман эрэгтэй, эмэгтэй нийт 48 тамирчны допингийн сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид шинжлүүлж, 48 цагийн дотор хариуг нь авах тухай мэдээлсэн.

Долдугаар сарын 12-ны шөнөдөө багтаан тамирчдаас допингийн шинжилгээг авч дуусдаг. Сорьцыг 13-ны өглөө тусгай чиг үүргийн байгууллагын төлөөлөлд хүлээлгэж өгснөөр Герман улсын Дрезден хотын лабораторид өгнө. 

48 цагийн дотор шинжилгээний эхний хариуг Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага болон бөхийн салбар хороонд ирүүлэх юм. 

Хэрэв сэжигтэй хариу илэрвэл допингийн ямар төрлийн бодис болохыг эцэслэн тогтооход 14-21 хоног шаардана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна