15 настай хүүхэд Ерөө голд живжээ

Zuv.mn
2024/07/16

Сэлэнгэ аймаг, Шаамар сумын Дулаанхан багийн нутагт гэр бүлийн хамт амарч байсан 15 настай хүүхэд Ерөө голын усанд сэлэхээр ороод живсэн харамсалтай тохиолдол энэ сарын 14-нд гарчээ. 

Онцгой байдлын байгууллага уг хэргийн дуудлага мэдээллийг тухайн өдрийн /долоодугаар сарын 14/ 12:34 цагт хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын 2 алба хаагчтай хамтран Ж/15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг долдугаар сарын 15-ны өдрийн 05:00 цагаас 21:35 цаг хүртэл “Ерөө голын гүүр” гэдэг газраас “Орхоны бэлчир” гэдэг газар хүртэл 30 км-т голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. долдугаар сарын 16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 06:57 цагт тухайн хүүхдийн цогцсыг осолдсон газраас 20 км-т “Элстэй” гэдэг газраас голын эрэгт хайргадаж тогтсон  байсныг олж, гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна