Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг өнөөдөр танилцуулна

Zuv.mn
2024/07/16

Энэ жил Үндэсний баяр наадамд дөрөв давсан 32 бөх, үндэсний сурын харвааны эхний байруудад шалгарсан найман эрэгтэй, найман эмэгтэй нийт 48 тамирчны допингийн сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид шинжлүүлсэн бөгөөд 48 цагийн дотор хариуг нь авах тухай холбогдох албаныхан мэдээлээд байсан билээ.

Улмаар, допингийн шинжилгээний дээжийг долдугаар сарын 12-ны шөнөдөө тамирчдаас допингийн шинжилгээг авч, 13-ны өглөө "Чингис хаан" нисэх онгоцны буудалд байгаа тусгай чиг үүргийн байгууллагын төлөөлөлд хүлээлгэж өгснөөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн. Үүнээс хойш 48 цаг өнгөрөөд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, 48 шинжилгээний хариу Допингийн эсрэг үндэсний төвд өнөөдөр ирэх бөгөөд тус төв уг хариуг шууд Баяр наадам зохион байгуулах комисст хүлээлгэж өгч, улмаар нэр усыг нь хэлэлгүйгээр олон нийтэд зарлах учиртай. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.12
    2024/07/17

    Допингийн шинжилгээг наад байгуулага чинь ахиад будилаан үүсгэж магадгүй үл бүтэх улсууд байдгийм бишүү шинжилгээ хийх байгуулагын итгэмжлэгдсэн хүнээр шинжилгээг авхуулж шинжлүүлээд эргээд авсан байгуулгын байгуулгын төлөөлөгчөөр хариуг танилцуул

    Хариулах