Өнөөдөр бөхчүүдийн Допингийн хариуг зарлана.
Энэ жил Үндэсний баяр наадамд дөрөв давсан 32 бөх, үндэсний сурын харвааны эхний байруудад шалгарсан найман эрэгтэй, найман эмэгтэй нийт 48 тамирчны допингийн сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид шинжлүүлсэн бөгөөд 48 цагийн дотор хариуг нь авах тухай холбогдох албаныхан мэдээлээд байсан билээ.
48 тамирчны шинжилгээний хариу Допингийн эсрэг үндэсний төвд өчигдөр ирсэн ба тус төв уг хариуг шууд Баяр наадам зохион байгуулах комисст хүлээлгэж өгч, улмаар нэр хэлэлгүйгээр олон нийтэд зарлана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна