Налайхад дөрвөн байр борооны усанд автаж, Онцгой байдлын алба хаагчид 125 тонн ус соруулж гаргажээ

Zuv.mn
Өчигдөр 10 цаг 56 минут

Налайх дүүрэгт хэд, хэдэн байрны В1 давхар борооны усанд автаж, Онцгой байдлын алба хаагчид 125 тонн ус соруулж гаргажээ. 

Тодруулбал,

  • 75 дугаар байрны барилгын B1 давхараас 10 тонн усыг 3 цаг 18 минут ажиллаж, 
  • 40 дүгээр байрны барилгын B1 давхараас 50 тонн усыг 2 цаг ажиллаж, 
  • 62 дугаар байрны барилгын B1 давхараас 60 тонн усыг 3 цаг ажиллаж,
  • 24/А байр барилгын B1 давхараас 5 тонн усыг 2 цаг ажиллаж, соруулсан байна. 

Мөн Налайх дүүргийн 8 дугаар хорооны “Нарлаг” хороолол айл, өрхүүд борооны усанд автсан гэсэн дуудлагын дагуу очиж, 14 дүгээр гудамжинд иргэн Т-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр усанд автаж, 5 хүн автомашин дээрээ гарч зогссон байсныг 15 минут ажиллаж, аюулгүй газарт гаргажээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.46
    23 цагийн өмнө

    энэзөв гэдэг сайт амарсан юм уу эсвэл үйл ажиллагаагаа больж байгаа юм уу. ёстой үхэнц болжээ

    Хариулах