Мэдээллийн нууцлагдсан, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдалд болзошгүй эсвэл бодит сөрөг нөлөө үзүүлж байгаа аливаа үзэгдлийг кибер зөрчил гэнэ.
Өөрөөр хэлбэл кибер аюулгүй байдлын аюул заналын тохиолдсон байж болзошгүй эсвэл бодитоор тохиолдож буй байдлыг хэлдэг. Жишээ нь дараах үзэгдэл, үйлдлүүд байж болно. Үүнд:
Сүлжээ, систем эсвэл өгөгдөлд зөвшөөрөлгүй нэвтрэх
Өгөгдлийг зөвшөөрөлгүй хадгалах, түгээх
Техник хангамж эсвэл программ хангамжийг зөвшөөрөлгүй өөрчлөх
Сүлжээний орчинд сервисүүд болон системийг тасалдуулах
Өгөгдлийг санаатай эсвэл санамсаргүй байдлаар задруулах
Эдгээр үзэгдлүүд нь бидний мэдэх түгээмэл аюул занал, халдлагуудтай холбоотой байж болно.
Тухайлбал,
•Өгөгдөл алдагдах буюу эмзэг нууц мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах нь
нууцлагдсан байдлыг алдагдуулна.
•Рансомвэйр халдлага буюу өгөгдлийг шифрлэж, төлбөр төлөхийг шаарддаг
хортой программ нь хүртээмжтэй байдлыг алдагдуулна.
•Фишинг халдлага буюу эмзэг нууц мэдээлэл олж авах гэсэн залилангийн
оролдлого нь нууцлагдсан байдлыг алдагдуулна.
•DoS халдлага буюу их хэмжээний олон тооны хүсэлтийг илгээх замаар
үйлчилгээг тасалдуулах нь хүртээмжтэй байдлыг алдагдуулна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна