Улсдаа цор ганц тусгай сургалттай 29-р сургууль "өнгө оржээ"

Zuv.mn
2024/08/07

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн байшин барилга нь хуучирч муудаж, ашиглах боломжгүй болчхоод байсан. Мэргэжлийн байгууллагууд эл дүгнэлтийг гаргаад олон жилийн нүүр үзэж буй. Тэгвэл энэ зун их засварын ажил хийгдэж, тус сургууль танигдахын аргагүйгээр "өнгө оржээ". 

Тодруулбал, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй улсын хэмжээний цорын ганц сургуульд их засвар хийх санхүүжилтийг шинээр томилогдсон Нийслэлийн засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Л.Хосбаяр шийдүүлжээ. Үүгээр зогсохгүй засварын ажлыг зуны турш хянан газар дээр нь байнга ажилласан гэнэ. 


Тус сургуульд, 2023-2024 оны хичээлийн жилд нийслэл болон 21 аймгийн тусгай хэрэгцээт 263 хүүхэд суралцсан бөгөөд 145 багш, ажилтантай юм байна. Ийнхүү есдүгээр сарын 1-нд тэд "шинэ" сургуульдаа уулзацгаах нь ээ.  





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.82
    2024/08/08

    овоо доо улс мөнгөтэй болсон юм байх даа

    Хариулах