Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оногдуулсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”, 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”, 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан юм. Н.Өнөрцэцэгийн зүгээс “Шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр, хаалттай явуулж намайг хэлмэгдүүллээ” гэж үзэж байгаа юм.
Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр /2024.08.13/ Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дурдсан байна.
Тэрбээр давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтээ мөн өгч байгаа юм. Тиймээс шүүх хурлыг ил тод нээлттэй явуулахыг дэмжиж өгөхийг олон нийтээсээ хүслээ.
Дашрамд дурдахад, Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн холбогдоод буй хэргүүд нь олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө ажилласан түүний сэтгүүлчийн ажилтай холбогдох бөгөөд түүний огт мэдэхгүй цаас ч түүнд холбогдох хэргийн нэг болоод буй нь хачирхалтай. Тиймээс түүнийг буруутгаж буй үйлдэл нь хэвлэлийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй, Монгол Улсын иргэнийг үндэслэлгүйгээр буруутгаж, ял тулган хүний эрх, эрх чөлөөг нь хязгаарлаж буй хууль бус үйлдэл гэж олон нийт дүгнэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.115
Өмгөөлөгчгүй шүүх хурал хийж болдог юм болов уу? Амьтны доог болох вэ дээ хэрвээ болдоггүй бол.....
Хариулах103.168.34.35
Сэтгүүлч хүн эх орны эсрэг байж болохгүй. Би Өнөрцжцгийг төр засгийн эсрэг хэн нэгний гар хөл болж аархж байгаа чадвар муутай гэж ойлгож явсан алдаагүй юм шиг байна лээ. Хуулиар нь л зөв ший
Хариулах202.21.104.98
цаазал
Хариулах