Н.Өнөрцэцэг: Шүүхээс ялыг минь хөнгөлөөд өг гэж гуйхгүй. Гагцхүү баримтаар нотлогдсон эсэхэд хяналт тавьж, үнэн зөвөөр шүүж өгөөч

Zuv.mn
2024/08/14

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оногдуулсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”, 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”, 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан юм. Н.Өнөрцэцэгийн зүгээс “Шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр, хаалттай явуулж намайг хэлмэгдүүллээ” гэж үзэж байгаа юм. 

Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2024.08.13-нд давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Мөн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтээ хавсарган өгсөн байна. 

Тэрбээр 461 дүгээр нээлттэй хорих ангид байгаа бөгөөд "Шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөлөөд өг гэж гуйхгүй. Гагцхүү баримтаар нотлогдсон эсэхэд хяналт тавьж, үнэн зөвөөр шүүж өгөхийг хүсч байна" хэмээн өмгөөлөгчөөрөө дамжуулан хэлүүллээ. 

Дашрамд дурдахад, Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн холбогдоод буй хэргүүд нь олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө ажилласан түүний сэтгүүлчийн ажилтай холбогдох бөгөөд түүний огт мэдэхгүй цаас ч түүнд холбогдох хэргийн нэг болоод буй нь хачирхалтай. Тиймээс түүнийг буруутгаж буй үйлдэл нь хэвлэлийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй, Монгол Улсын иргэнийг үндэслэлгүйгээр буруутгаж, ял тулган хүний эрх, эрх чөлөөг нь хязгаарлаж буй хууль бус үйлдэл гэж олон нийт дүгнэж байгаа юм.



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.75
    2024/08/15

    XALYYTSMR VNAGLI80955877

    Хариулах
  • 103.212.116.75
    2024/08/15

    UILCHL 80955877

    Хариулах
  • 103.212.116.75
    2024/08/15

    XUSNEER JARGAAGD80955877

    Хариулах
  • 103.212.116.75
    2024/08/15

    TAASHLG XUSMEER80955877SHAAL TSD

    Хариулах
  • 103.212.116.75
    2024/08/15

    BOPBN80955877XANTLA

    Хариулах
  • 122.201.31.106
    2024/08/15

    Энэ доор элдэв комент бичээд байгаа хүн чи жаахан аядаач Өнөрцэцэг буруутай ч буруугүй ч нэгийгээ ингэж тавлаж болохгүй биз дээ.Дур тавь ч гэх шиг бавуул ч гэх шиг дүүжлүүл ч гэх шиг ингэж болохгүй ээ андаа.Өнөрөө минь хөөрхий юун дур тавих бавуулах хэцүү байгаашт чи очоод бавах юм уу? өөрийхөө сонирхолыг илэрхийлээд байгаа юм уу? гачаалдаач бысда минь.

    Хариулах
  • 103.212.116.75
    2024/08/14

    DYYDLGN80955877UILCH LI

    Хариулах
  • 103.212.116.75
    2024/08/14

    DYRAA XANI80955877SRXSYGR

    Хариулах
  • 103.57.95.14
    2024/08/14

    шүүх олон нийтэд ч гэсэн ойлгомжтой тайлбар таниулах үүрэгтэй шүү дээ битүү морь шиг байж болохгүй үнэхээр хэрэг нотлогдсон бол ял өгөх нотлох баримтаар тогтоогдохгүй бол суллах үүрэгтэй шүү дээ

    Хариулах
    • 122.201.31.164
      2024/08/14

      Зөв

  • 103.212.116.75
    2024/08/14

    SHAALGYYLI80955877

    Хариулах
  • 103.212.116.75
    2024/08/14

    ANUSDI80955877XUCHIN DUULI

    Хариулах