ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат "Сүүлийн 24 цагийн байдлаар Баян-Өлгий аймагт найман тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 12 боллоо. Улаанбурхан өвчин бол дэгдэлт ихтэй. Тийм учраас шат, шатны бүх эрүүл мэндийн байгууллагуудад тандалтын багийг ажиллуулж байгаа. Баян-Өлгий аймагт голомтлон нэмэгдэж байгаатай учир тус аймаг руу хоёр дахь удаагаа зөвлөн туслах багийг явууллаа. Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтлуудыг 86 хувьтай вакцинжуулаад байна. Улаанбурхан өвчний товлолын вакциндаа хамрагдаагүй 1500 хүүхэд, мөн жирэмсэн эхчүүд, 0-9 сартай нярайн судалгааг гаргасан. Тодруулан хэлбэл, нийт 3300 хүнийг энэ долоо хоногтоо вакцинжуулахаар ажиллаж байна.
Мөн Баян-Өлгий аймгаас болон баруун аймгуудаас орж ирж байгаа хилийн шалган нэвтрүүлэх байрууд болон Алтай таван богд руу явж байгаа жуулчид, аялагчдад зөвлөмж хүргэж байна. Түүнчлэн их дээд сургуулийн хичээл эхлэх гэж байгаа энэ үеэр алсагдсан аймгуудаас Улаанбаатар хот руу хүмүүс олноор ирнэ. Энэ үеэр тандалт судалгаа хийнэ" гэлээ.
Тэрбээр мэдээллийн төгсгөлд ард иргэдийгээ вакцинжуулалтад хамрагдахыг уриаллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна