Голомт банк иргэд, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн цогц үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд банкны үйлчилгээнээс гадна лизингийн үйлчилгээг харилцагчдадаа давхар хүргэж эхэлсэн бөгөөд Голомт банкны анхны лизингийн төв өнөөдөр нээлтээ хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Нээлтийн үйл ажиллагааны зургийг сонирхуулж байна.
Лизингийн төв үүд хаалгаа нээснээр харилцагчдад албан ёсны эрхтэй нийлүүлэгч байгууллагуудаас цоо шинэ автомашин, хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс буюу төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдан авах боломж нээлттэй болж байна. Ингэхдээ автомашины лизингийн хүсэлтийг ажлын 1 хоногт, хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүсэлтийг ажлын 3-5 хоногт багтаан шийдвэрлэх юм.
Голомт банкны “Лизингийн төв” нь одоогийн байдлаар дараах 19 байгууллагатай хамтран
ажиллаж байна.
Санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх Голомт лизингийн төв нь Даваа-Баасан гарагт 09:00-
18:00 цагийн хооронд ажиллах тул иргэд, харилцагч та бүхэн тав тухтай үйлчлүүлж, өөрт хэрэгцээтэй санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай аваарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна