Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн дарга П.Эрхэмбулган нар “Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв”-ийн удирдлагатай уулзлаа. Уулзалтаар эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа эмч, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцсон юм.
Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус төв нь нийт дөрвөн алба, 72 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатайг НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр хэлж байв.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд шүд, эрүү, нүүрний урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах төлөвлөгөөг нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран гаргаж, цаашид хамтран ажиллах шаардлагатай. Шүд, эрүү, нүүрний эрүүл мэнд тэр дундаа амны хөндийн ариун цэвэр эрүүл байхын үндэс. Мөн цаашид эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, чанар хүртээмжийг үе шаттайгаар сайжруулна” гэдгийг онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.25
Монголчуудаа би нэг л юмыг ойлгохоо болиод удлаа монгол улсын иргэд 3 р шатлалын эмнэлгийн үйлчилгээ авах гэж чухам л алингаа алддаг болоод удлаа.Арайхийж очерлоод очтол та хэрвээ үхэж далд орчихгүй бол 3 с 6 сарын дараа очёрт орж болохнээ гэж тавлаад суужаагаашт муусайн яатуунууд өөрсдөө өвдөхгүй юм шиг.Өвдөөд хэцүү байхад шүү улам л хэцүү болоод байна очёрлоно гэхээс айдаг болсон дугаараа аваад бас л ээлжээ хүлээнэ үнэн гэцүү.Манай эхнэр доошоо юм гараад очтол цэвэрлээд ирж үзлэгт ор гэж хэлсэн цэвэрлээд иртэл зүгээр байна нөхөр чинь их үр төл сайтай үрийн шингэн ихээр гаргадаг хүн байна гэж тавлаж байгаа юм.Доошоогоо юм гарснаас хойш нэг ч ойртоогүй байхад шүү арай л хэтэрхий байнаа энэ бүгдээ засаж залруулаач эмнэлгийн очёр хүлээсээр чадарч байгаа хүмүүс маш олон байна шүү аймаар юм.
Хариулах