Төлбөрийн өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг өөртөө болон цахилгаан эрчим хүчээр хангагч компанид хүндрэл учруулалгүйгээр хэрэглэсэн цахилгааны төлбөрөө яаралтай төлөхийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас сонордууллаа.
Эрчим хүчний салбарын тасралтгүй ажиллагааг хангахын тулд тус байгууллагаас өр авлагыг бууруулах ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн байна.
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны дагуу түдгэлзүүлэх юм.
Энэ хүрээнд хэрэглээг түдгэлзүүлэх ажлыг тухайн цахилгаан хэрэглэгч нь нэг сарын төлбөрөө төлөөгүй бол гэрээнд заасан хугацаанд, хоёроос дээш сарын төлбөрийн өртэй бол хугацаа харгалзахгүйгээр хийж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.149
Odoo l neg zuv goldril duugai oroh ni dee. Er him huchnii salbar aldagdalgui ajillah hemjeenees uniin shinechlel hiih yostoi shuu Unegui byasalag zuvhen "ha ha"-nd baidag
Хариулах