Ё.Басхүү: Олимпод зорьсон зорилгоо хүрч чадаагүй ч ялалт, ялагдалыг минь үнэлэн үргэлж дэмждэг ах нартаа баярлалаа

С.Гандэлгэр
2024/08/28

Тод манлай уяач Д.Дагвадорж ах болон Таван хур ХХК-ийн захирал Д.Даяндэмид нар 2024 оны олимпод улсаа төлөөлөн оролцсон МУГТ Ё.Басхүүг дөрвөн өрөө байр, Б.Эрдэнэбаярыг хоёр өрөө байраар урамшуулжээ. 

Энэ талаар МУГТ Ё.Басхүү өөрийн цахим хуудастаа: "Монгол улсын тод манлай уяач , Даян бөхийн дэвжээний тэргүүн Завхан аймгийн яруу сумын харьяат Д.Дагвадорж ах болон Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, Таван хур ХХК-ийн захирал Д.Даяндэмид ах нар маань миний 12 жилийн хөдөлмөрийг үнэлэн 121м2 4 өрөө байр бэлэглэлээ. Парис 2024 олимпод зорьсон зорилгоо биелүүлж чадаагүй ч ялалт, ялагдалыг минь үнэлэн үргэлж дэмждэгт

та хоёртоо маш их баярлаж байна. Монголын анхны эрэгтэй ДАШТ-ны 3 медальтай тамирчин болохын төлөө өнөөдрөөс ар гэр , ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр бэлтгэлдээ орж байна. 2 ахынхаа гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Морь нь хурдан бөх нь хүчтэй байг.
Дашрамд дурьдахад ОУХМ 73 кг тамирчин Завхан аймгийн Завханмандал сумын уугуул Б.Эрдэнэбаяр дүүд цаашдын амжилтыг ерөөж 2өрөө байр өгч байгааг дуулгахад таатай байна." гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна