ХУД-ийн 4-р хороо, "Шинэ-Өргөө" хорооллын дунд хүүхдийн тоглоомын талбай руу "приус" маркын автомашин орж хоёр хүүхэд мөргөж гэмтээж нэг хүүхэд дарагдсан гэх дуудлага өнөөдөр /2024.08.28/ 13:12 -д Цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад, иргэн Б нь "Приус-20" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүүхдийн тоглоомын талбай руу орж, тоглож байсан явган зорчигч 6-9 насны нийт дөрвөн хүүхдийг мөргөж гэмтээсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа талаар ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлссэн юм.
Хүүхдүүдийн талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тодруулахад "6-9 насны дөрвөн хүүхэд байгаа. Хоёр хүүхэд нь мэс заслын тасагт хэвтэж байгаа. Цээж, хэвлийн гэхмэлтэй гэж урьдчилсан байдлаар тогтоогдсон. Биеийн байдал нь тогтвортой. Нарийвчилсан шинжилгээнд орж байгаа. Нөгөө хоёр хүүхдэд нь шинжилгээ хийж байгаа" гэх мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.11
Ярвайж яндайсан авгай, хүүхнүүд машиныг гайхуулах, бардамнах хэрэгсэл гээд ойлгочихсон ЭГО юмнууд л байдийн.
Хариулах103.57.92.123
Үхэж байсан архичин уу хар тамхичин уу энэ мэтийн новшнуудыг далд оруулаач
Хариулах202.55.188.102
Жолооч нь эмэгтэй хүн гэнэ. Авгай хүүхнүүд осол их гаргах юм.