Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс гэрийн даалгаврын хугацааг суралцагчийн нас, анги, түвшний болон судлагдахууны сургалтын хөтөлбөрийн зорилт, бүлэг дүүргэлт, багшийн ачааллыг харгалзан боловсруулсан зөвлөмж гаргажээ.
Гэрийн даалгаврын зохистой хугацааг тогтоож өгөх нь суралцагчдын сахилга бат, цагийн менежментийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, сурлагын амжилтыг ахиулах, эзэмшсэн чадамжийг бататгах, сургууль, эцэг эх, асран хамгаалагч хоорондын харилцаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой аж.
Зөвлөмжид гэрийн даалгавар хийх хугацаа:
Стэнфордын их сургуулиас хийсэн судалгаагаар гэрийн даалгаварт гурван цаг болон түүнээс дээш хугацаа зарцуулснаар ахлах ангийн сурагчид стресст өртөх, нойргүйдэх, толгой, ходоод өвдөх зэрэг эрүүл мэндийн асуудалтай болох эрсдэлтэйг анхааруулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна