Ч.Номин сайдад хүргэх бидний захиа

Т.Отгонсувд
2024/08/29

САЙДАД ХҮРГЭХ БИДНИЙ ЗАХИА

Хүн бүрийн шейр, дамжуулах суваг хэрэгтэй байна. Яагаад хүрэхгүй байна аа. Цаасаар өнөөдөр хүргүүллээ, ямар хол юм бэ ТӨР. Хөтөл засаг захиргаа, ИТХ төлөөлөгчидөө анхаараад дамжуулаач ээ .  Албан ёсны захиа сумаасаа явуулж болдоггүй юм уу . 

Сайн байна уу. Соёлын сайд Ч. Номин танд дахин сонгогдсонд баяр хүргэе. Сэлэнгэ аймаг Сайхан сумын 10.000 хүн / бид танд чин сэтгэлээсээ хандаж байна. Заавал хариу өгнө гэдэгт итгэж нулимс дуслуулан бичиж сууна.

2024.05.18ны өдөр. Хөтөлчүүд бидэнд тохиолдсон хар бараан өдрийн талаар таныг мэдсэн, дуулсан байх гэж бодож байна. Сэлэнгэ аймаг руу Музей, соёлын өв сурталчилах өдөрлөгт оролцохоор явсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 насанд хүрсэн эмэгтэй, 1 дунд ангийн охины аймшигт ослын талаар мэдсэн, сонссон , сэтгэл санаа чилээрхсэн байх гэж бодож байна. Тэр өдөр амралтын өдөр / ХАГАС САЙН / өдөр байсан, сайдаа.

Хөтөлчүүд бид соёл урлагийн салбарын 3 сайхан эмэгтэйгээ , үр хүүхдүүд нь ээжийгээ, эрчүүд нь , хайртай ханиа , сайхан эмээгээ ач зээ нь алдсан аймшигт ХАР өдөр 2024. 05. 18.

Чинбатын НОМИН эрхэм сайдаа та туслаач, та биднийг сонсооч, та бидэнтэй холбогдооч.  Сэлэнгэ аймагт Соёлын үйл ажиллагаанд оролцох гэж яваад осолдсон, 14 настай бяцхан нугараач охин Э. Агиймаа 3 сар хагас  амьдрал, үхлийн зааг дээр дэнжигнэж байна. Тэдний эцэг эх 2 сар эмнэлэгийн гадаа машинд хонолоо, тэд байгаа бүхнээ зарсан. 

Бид охиноо авармаар байна, бид охиндоо тусалмаар байна. Хүн бүр чадахаараа тусалж байгаа хэдий ч таны томоохон тус бидэнд хэрэгтэй байна. Төр засаг анхааралдаа аваач, та санхүүгийн тусламж өгөөч. Бид сумаараа гуйж байна.  Сайхан охины хүслийг сонсооч. Амьдрах итгэл өгөөч сайдаа.  14 настай бяцхан охин олон нийтийн үйл ажиллагаанд оролцох гэж яваад осолдсон. Хөтөлчүүд бид үлдсэн охиноо авармаар байна. 

Тэдний эцэг эх байгаа бүхнээ зарсан, Хандивын аян, ах дүү хамаатан садан, жолоочоос нийлээд 100 сая орчим төгрөг цугласан. Аав, ээж нь Хөх хот руу өөрсдийнхөө чадлаар охиноо аваад явсан. Эхний хагалгаа хийгдсэн , хоёр дахь хагалгаа яс нөхөх хагалгаа хийгдсэн боловч улам л дордсоор байна. 

Тэд байсан мөнгөө дуусчихсан, яах учраа олохгүй хүний нутагт амь тэмцэж байна. Яс нөхөх хагалгаанаас хойш халуурч үрэвсэл явагдаж / нугасны усны үрэвсэлийн хэмжээ 0-10 байх ёстой / гэтэл  3700 хүрсэн . Нугаснаас шууд усыг гадагшлуулж байгаа хэдий ч шар өнгөтэй идээтэй гарч байгаа. Энэ гуурсыг дээд тал нь 14 хоног байлгана, энэ хугацаанд үрэвсэл намдахгүй бол маш аюултай байдалд орчихоод байна. 

3  сарын хугацаанд амьдрахын төлөө тэмцэж байгаа бяцхан охиныг хараад үнэхээр тэсэж чадахгүй нь ээ. Бодит байдлыг нүдээр хараад, сэтгэл шимширч зүрх өвдөж байна. Туслаач сайдаа, анхааралдаа аваач. Хөтөлчүүд бид чин сэтгэлээсээ хүсэж байна .



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна