Улаанбаатар хотод хийгдэж буй шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер Ц.Төрхүү нийслэлийн харьяа инженерийн шугам сүлжээний байгууллагуудын инженер, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Уулзалтад “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Замын хөдөлгөөн удирдлагын төв” НӨҮГ зэрэг байгууллагуудаас хийж хэрэгжүүлж буй ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж санал солилцлоо.
Энэ үеэр дээрх байгууллагуудаас шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлын явцад газар чөлөөлөлт, төрийн байгууллагын зөвшөөрөл, зураг төсөлд тусгагдаагүй зэрэг асуудлаас болж шинэчлэлийн ажил удаашралтай байгааг тайлбарлалаа.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер Ц.Төрхүү шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй гүйцэтгэгч компаниудад ажлаа шуурхайлж, гэрээт хугацаандаа ажлаа дуусгахыг үүрэг болголоо. Мөн салбар байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж, ажлаа эрчимжүүлэхийг анхаарууллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна