Л.Хосбаяр: Нийслэлийн зүгээс насанд хүрээгүй хүнийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх саналыг ЗГ-т оруулсан

С.Гандэлгэр
2024/08/31

Сүүлийн 5 жилд скүүтэр, цахилгаан дугуйнаас үүдэлтэй 539 хүн ГССҮТ-д эмчлүүлсэний 60 хувь нь 0-18 насны #хүүхэд байна.  25 хүн хүнд гэмтэлтэй хэвтэн эмчлүүлснээс 22 нь хүүхэд байна. 

 Гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7%, тархины гэмтэл 18%, өвдөг болон шилбэний гэмтэл 18%-тай байна. Ирээдүй болсон хүүхдүүд маань насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл бодитоор нүүрлэсэн учраас бид энэ асуудлыг авч үзэхээс аргагүйд хүрлээ. Нөгөө талаас залуучууд, өсвөр насныхан чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хангалтгүй байна. Тиймээс тэдэндээ #замын #хөдөлгөөнд #оролцохгүйгээр #цахилгаан #дугуйгаа унах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.152
    2024/08/31

    Насанд хүрээгүй хүн гэж монгол хэллэг мөн үү? Тэгвэл насанд хүрсэн хөгшин хүүхэд шэж болох уу?

    Хариулах