Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Туушин зочид буудлын гадна галт зэвсэг мэт хайрцагтай зүйл авч авсан гадаад улсын иргэн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад гадаад улсын хоёр иргэн 2024 оны 08 дугаар сард Монгол Улсад ан агнах зорилгоор ирж, хөдөө орон нутгаар яваад өнөөдөр байрлаж буй буудалдаа эргэн ирэх үед дуудлага мэдээлэл ирсэн даруйд шалгасан. Авч явж байсан гэх галт зэвсгийг шалгахад ангийн буу байсан бөгөөд тус үйлдлийг үргэлжлүүлэн шалгана хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
Хэргийг СБД-ийн Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.123
NATO-gin gishuun ornii irgen bol yaanaa Nile encephalitis yum boloh baih daa
Хариулах