Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн алсын дуудлагын баг Ховд аймагт очиж, тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал хийжээ.
Тэд явганаас савж унан гэмтсэн 62 настай өвчтөнд яаралтай мэс засал эмчилгээ хийж, амь насыг нь аварсан байна. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал тогтворжиж, эрчимт эмчилгээний тасгаас шилжсэн байна.
Ховд аймаг руу алсын дуудлагын дагуу шуурхай ажилласан эмч, эмнэлгийн ажилчдын багийг танилцуулбал:
ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн их эмч Д.Ган-Эрдэнэ, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Ш.Мэндбаяр, жолооч Д.Энхжаргал нарын баг ажиллаж, гавал тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай тусламж үзүүллээ.
Тус баг бүрэлдэхүүн Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч Б.Батбулган, Б.Лхагвасүрэн болон мэдээгүйжүүлгийн эмч П.Балжинням, мэдээгүйжүүлгийн сувилагч Н.Ганчулуун, мэс заслын сувилагч Ц.Отгонжаргал нартай хамтран яаралтай мэс засал эмчилгээ хийж, иргэний амь насыг аварсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна