ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАЙГУУЛЛАГА /ISO/ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС ХАРИУЦСАН ЗАХИРАЛ СТЕВЕН ЛҮИСИЙГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗЛАА

Х.Есү
2024/08/15

Өнөөдөр /2024.08.15/ Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон бодлогын газрын удирдлага, албан хаагчид Олон улсын стандартын байгууллага /ISO/ Ази, номхон далайн бүс хариуцсан захирал Стевен Лүисийг хүлээн авч, уулзлаа.

Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн байгууллага нь 1979 онд ISO-ын гишүүн орон болж нэгдсэн бөгөөд хамтын ажиллагааны арвин түүхтэй байгууллага юм.

Энэхүү уулзалтаар Стевен Лүис Олон Улсын Стандартын байгууллага болон Стандарт, хэмжил зүйн газрын хамтын ажиллагааны түүх, олон улсын стандартын салбарт эзлэх байр суурийн талаарх мэдээллийг хүргэсэн юм. Мөн цаашид Олон Улсын стандартын байгууллагын зүгээс Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, Олон улсын стандартын байгууллагын гишүүн орнуудтай хурал уулзалтыг Монгол улсад зохион байгуулах, Ухаалаг стандарт төслийн нэг хэсэг болж ажиллах, Үндэсний стандартыг Олон Улсын стандарт болгох зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна