АН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвших 45 хүний дунд Х.Баттулгын ач дүү /дүү Х.Баттуулын хүү/ Б.Оргилбат нэр дэвшиж байна. Тэрбээр НИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу БГД-ийг төлөөлөн нэр дэвшиж байгаа аж.
Б.Оргилбат нь ХААДС-гийн чанаргүй зээлтэй холбогддог нэгэн. Түүний аав Х.Баттуул, ээж Н.Алтанцэцэг нь 2007 онд "Миллхаус" ХХК-г байгуулсан байдаг.
Одоо тус компанийн эцсийн эзэмшигчээр Н.Алтанцэцэг бүртгэлтэй байдаг бөгөөд цар тахлын үед Б.Оргилбат нь "Миллхаус" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байдаг.
Гурил нийлүүлэх үеэр Б.Оргилбат нь тус компанийн захирлаар ажиллаж байсан нь тодорхой харагдана.
Түүнээс гадна "Миллхаус" ХХК нь ХААДС-гаас 4.9 тэрбум төгрөгийн зээл авч байсан бөгөөд 3.9 тэрбумын үлдэгдэлтэй байгааг доорх эх сурвалжаас харж болно.
"Миллхаус" ХХК-ийн төлөөгүй зээл зээл ХААДС-аас авсан 4.9 тэрбум төгрөгөөр тогтохгүй.
Тодруулбал, өнгөрсөн хавар одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гурилын экспортын татварыг тэглэх замаар гурилын үнийг бууруулах бодлого баримталж, "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийн төсөл өргөн барьсан. Тухайн үед татвар тэглэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэх үеэр сүүлийн дөрвөн жилд “Милл хаус” ХХК 48 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан болох нь ил болсон юм.
Д.Амарбаясгалан: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гурилын компаниудад өгсөн
Монгол Улсын ЗГ-аас гурил үйлдвэрлэгч компаниудад жил бүр хөнгөлөлттэй зээл, татварын дэмжлэг үзүүлдэг. Зах зээлийг ч "Миллхаус" тэргүүтэй цөөн хэдэн компани эзэлдэг учраас төрийн худалдан авах ажиллагаа, тендерүүдэд монополи гэхэд хилсдэхгүй.
Төрийн бүх дэмжлэгийг авч, тендер авдаг ч гурил үйлдвэрлэгч компаниуд үнэтэй гурил худалдаалж байгаа талаар өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Амарбаясгалан тэргүүтэй олон сайд, УИХ-ын гишүүд ярьсан.
Ямартай ч үеийн үед улс төрд нөлөөтэй байсан Х.Баттулгын гэр бүлийн дараагийн төлөөлөгчөөр Б.Оргилбат тодрох бололтой. Х.Баттулга өөрийн хүрээллээсээ Б.Оргилбатаас гадна хэд хэдэн хүнийг НИТХ-д сойж байгааг 45 нэр дэвшигчдийн жагсаалтаас харж болно.
Ардчилсан намд Х.Баттулгын фракцид харъяалагддаг улс төрчдөөс гадна түүний эзэмшлийн компанид ажилладаг “Мах импекс” ХХК-ийн салбар үйлдвэр болох “Хиам консервийн үйлдвэр” компанийн захирал Б.Бадмаа, мөн Х.Баттулгын эзэмшдэг “Талх чихэр” ХК-ийн Санхүү хариуцсан захирал Б.Бурмаа нар нэр дэвшиж байх жишээтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.5
ene hun mongoliig suiruulj hanahgui ym bn !
Хариулах138.199.19.168
Хулгайч жонхуу өт авгалдайгаа улс төрд цацаж эхлэв .
Хариулах