Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, ОУХМ Б. Б.Баасанхүүд Шинэ-Идэр сумын нутгийн зөвлөл 30 сая төгрөг, иж бүрэн тохижилттой байшин бэлэглэжээ
Парисийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүүд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, бизнесийн төлөөлөл 30 сая төгрөг, Хөвсгөл нуурын эргийн Жанхайн амралтанд иж бүрэн тохижилттой 6х6 хэмжээтэй байшин бэлэглэжээ. Хоймор нутгийнхаа нэрийг эх орондоо цуурайтуулж, Монгол орныхоо нэрийг дэлхийд гаргасан амжилтыг ийнхүү нутгийнхан мялаав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна