Өнгөрсөн хоногт хүний үйл ажиллагаатай холбоотой осол доорх ослууд ОБЕГ-т бүртгэгджээ.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо бага насны хүүхэд жорлонд унасан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Н /3 настай эмэгтэй/ нь 2.5 м гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргасан.
Хэнтий аймаг, Биндэр сум Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Баян-Адарга сумаас 45 км/ бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Д/5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.08-ны өдрийн 06:00 цагт анх осолдсон Биндэр сумын Онон багийн “Хар усан тохой” гэдэг газраас завиар болон явганаар зохион байгуулж 09:57 цагт тус багийн “Хонхор” гэдэг газар /анх осолдсон газраас урд зүгт 800 метр/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна