С.Зоригийн нүдний шил дээрээс олдсон ДНХ нэр бүхий улстөрчид рүү хөтөлсөн гэв үү

Х.Батсайхан
2024/09/09

-С.Зоригийн хэрэг үнэхээр илрэх найдлага төрөв үү, улстөрчид ээлжит ашгаа гарахаар шийдсэн үү-

“С.Зоригийн нудний шилэн дээрээс олдсон ДНХ нэр бүхий улстөрчид рүү хөтлөх сэжим болсон” тухай мэдээлэл “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт гарчээ.

ЦЕГ-аас энэ оны тавдугаар сард мэдээлэл хийхдээ “...Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг хөнөөсөн хэргийн газраас олдсон арваад ширхэг үсийг АНУ-д шинжлүүлсэн. Энэ нь өнгөрсөн хугацаанд энэ хэрэгт сэжиглэгдэж шалгагдсан бүх хүнийхтэй тохироогүй. Тиймээс мөрдөгчид шинжилгээгээр илэрсэн ДНХ буюу үсний эзэн хэн болохыг тогтоохоор ажиллаж байна” гэж байсан. Тэгвэл энэхүү шинжилгээнхийх нь дүн гарч, нэр бүхий улстөрчид рүү хөтөлсөн гэж “Зууны мэдээ” сонинд гарсан мэдээлэлд дурдсан байна. 

Тодруулбал, тухайн үед хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх, нүдний шил зэрэг дээрээс олдсон ДНХ мэдээллүүдийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний лабораторид шинжилхэд талийгаачийн нүдний шил дээрээс олдсон ДНХ шинжилгээний дүгнэлт тодорхой мэдээлэл өгөх хэмжээнд гарсан бололтой.

Эндээс үзвэл, С.Зоригийн хэргийг илрүүлэх, эс бөгөөс хэрэг илрүүлэх нэрээр хүн хэлмэгдүүлэх гэх мэт дуулиантай үйл явдлууд удахгүй өрнөх бололтой. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.13
    2024/09/10

    Вуа ене кулгайчийг тайбан нойрцуулах арга чирга юун байнаа яацан еедгүй калкууд ви? Яацан цонгуулийн емне Елбегдорж гэдэг кулгайч захиалцаад ене үйлтей күнийг нухцан чөнө тер кезүүгүй жахчин кулгайч буу үүреед жаал алхцан геед Ёоёуна цайд чинь келее бэз дээ.Ене муу жахчин фисдаг амерэк орноос чирж гулдарч ерээд кемк нүдеед манай кизак түменд коньчингоор өгийш лаларыг каз егөөд какааж али фисдаг.

    Хариулах