Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2024.03.06) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулаа.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 9 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 93 хувийн хэрэгжилттэй байна. Тодруулбал, таван үүрэг даалгавар 100, гурван үүрэг даалгавар 90, нэг үүрэг даалгавар 70 хэрэгжилттэй байна.
Дүүргийн нутаг дэвсгэрт нийт 760 метр хайс, хашлага байршууллаа
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс дүүргийн хэмжээнд тэмдэг, тэмдэглэгээ, хашлага шинэчлэх, шинээр тавих шаардлагатай тоо, хэмжээ байршлын судалгааг гаргаж танилцуулахыг үүрэг болгосон. Тэгвэл дүүргийн нутаг дэвсгэрт нийт 760 метр хайс, хашлага байршуулсан байна. Тодруулбал, 17-р хороо, Энэбишийн өргөн чөлөө дагуу 30, 28-р сургууль, Хасбаатарын гудамж дагуу 450, Дилав хутагт Жамсранжавын гудамж Эрүүл мэндийн төвийн орчим 280 метр хайс хашлага байршууллаа.
20, 29-р хороонд байрлах ТҮЦ-үүдийг эхний ээлжид нүүлгэнэ
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр 1-34 хороонд байрлах Түргэн үйлчилгээний цэг(ТҮЦ)-үүдийн судалгааг гаргах, нүүлгэн шижлүүлэх ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг даалгаврыг холбогдох хэлтсүүдэд өгсөн. Тэгвэл дүүргийн нутаг дэвсгэрт нийт 176 ТҮЦ байна гэсэн судалгаа гарсан бөгөөд холбогдох хэлтсүүд хамтран эхний ээлжид 20, 29-р хорооны нутаг дэвсгэр буюу Энэбишийн өргөн чөлөө дагуу байрлах 60 ТҮЦ-ийг нүүлгэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Түүнчлэн дүүргийн авто үйлчилгээ болон дугуй засварын газруудад хяналт шалгалт зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Хороодын Ажлын албатай хамран орчны 50 метр хог, цас цэвэрлэх, хаягдал дугуйг зайлуулах ажлыг зохион байгуулсан байна.
Алба хаагчид болон Аж ахуй нэгж байгууллагын ирүүлсэн хандивыг УОК-т хүлээлгэн өгөв
Монгол орон даяар өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудын эрсдэл үүссэнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Малчдад тусалъя” хандивын аяныг өрнүүлсэн. 2024 оны 2-р сарын 18-аас 23-ны өдөр хүртэл үргэлжилсэн сайн үйлсийн аянд дүүргийн ЗДТГ-ын алба хаагчид болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын 1000 гаруй алба хаагч, төрийн болон хувийн хэвшлийн 60 гаруй байгууллага, аж ахуй нэгж нэгдэн, хивэг, малын хужир, будаа, гурил, чүдэнз, лаа, дулаан хувцас гээд малчдад нэн шаардлагатай 40 гаруй төрлийн 100 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн ирүүлснийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Улсын онцгой комисст хүлээлгэж өглөө.
Мөн аяны хүрээнд нийт 27,900,300 төгрөг цугларсан бөгөөд дээрх мөнгөн хандивыг дүүргийн Төрийн санд нэмэлт данс үүсгэн төвлөрүүлж, өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорноговь, Архангай аймгийн Онцгой комиссын холбогдох дансанд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Халиа тошин, далан сувгийн цэвэрлэгээг хийж байна
Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн ажлаа танилцууллаа. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд шар усны үер болж болзошгүй 4 дүүрэг байгаа. Хэдийгаар Баянгол дүүрэгт шар усны үер болох эрсдэл бага ч нийслэл болон дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн 11, 23 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах 7100м2 талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Мөн дээрх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 3 байршилд 10,5км далан сувгийг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгээд байна гэсэн мэдээллийг өглөө.
Гуравдугаар сарын 15-аас нөөцийн мах худалдаална
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2023 оны “Нийслэлийн хүн амын стратегийн хүнсний нөөцийг тогтвортой, тэнцвэртэй байлгах зорилтын хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” А/233 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд нэг хорооны нийт хүн амын тоог 50 хувиар тооцож, хүн амд ноогдох дэлгүүрийн тоог гаргасан. Дээрх тоогоор дүүргийн хэмжээнд 2024 онд нөөцийн махыг нийт 61 дэлгүүр худалдан борлуулах бөгөөд борлуулалт 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэх юм байна.
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Нислэлийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврг танилцуулаад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна