​Улаанбаатар хотын замын шинэчлэлийн ажлуудыг бүхэлд нь зогсоох эсэх талаар санал асуулга явуулна

Zuv.mn
2024/09/11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хотод өрнөж буй зам засвар, шинэчлэлтийн ажлыг бүхэлд нь зогсоож, хөндлөнгийн хяналт оруулах эсэх асуудлаар иргэдээс санал авах болсон талаар өнөөдөр мэдэгдлээ. 

Орон нутгийн сонгууль ойртсонтой холбоотойгоор улс төрийн өрсөлдөгчдийн зүгээс Нийслэлийн зам засвар, замын хашлага бродюр солих ажлыг харлуулж байгаатай холбоотойгоор ийм шийдэлд хүрсэн гэдгийг тэрбээр мэдэгдэлдээ учирлажээ. 

Тодруулбал, Ардчилсан намд нөлөөгөө тогтоосон Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нар Нийслэлийн зам, засвар, шинэчлэлийн ажлыг зохион байгуулалттайгаар харлуулж, Орон нутгийн сонгуульд нөлөөлөх оролдлого хийж байгаа учир ажлыг бүрмөсөн зогсоож, хөндлөнгийн хяналт оруулсны дараа ирэх хавраас үргэлжлүүлэх санаачилгыг гаргаж байгаа аж. 

Санал асуулгын асуулт нь "Нийслэлд өрнөж байгаа зам засвар, шинэчлэлтийн ажлыг зогсоож, хяналт шалгалтын байгууллагаар шалгуулсны дараа ирэх хавраас үргэлжлүүлэхийг та дэмжих үү" гэсэн утгатай бөгөөд иргэд "Тийм", "Үгүй" гэсэн хоёр хариултаас сонгох боломжтой аж. 

Улаанбаатар хот энэ жил зам засвар, шинэчлэлтэй холбоотой 87 ажил төлөвлөснөөс 27 нь дуусаж, 60 нь эхэлсэн, эхлэхээр хүлээгдсэн байдалтай байгаа аж.

Нийслэлийн засаг дарга мэдэгдлийнхээ төгсгөлд иргэдэд хандан, санал асуулгад идэвхтэй оролцохыг уриаллаа.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.254
    2024/09/11

    Өдгөө хамгийн ачаалалгүй байгаа Найрамдлын замыг засаач. 76 оноос хойш 44 дэх жилд засахгүй байсаар байгаад тараад алга болсон. Хотод байтугай хөдөөд ийм муу зам Монголд үгүй болсон. Гэсэн атлаа "Олонулсын хүүхдийн" зуслан гэсэн нэг их том нэр зүүсэн ТАМ-ын замтай ? Сумябузар, Ннмбаатар нар 20 оны сонгуулиас хойш л амалж байсан Энэ хавар сонгуулийн өмнө бас зунжин амалсан атлаа мурисаар өдий хүрэв....

    Хариулах
  • 66.181.176.140
    2024/09/11

    Адаглаад их эвдрэлтэй ОРБИТ - НАЙРАМДАЛЫН замаа засахгүй юм уу? Бараг эвдрэлгүй замыг асфальтах засах хоёрыг харьцуулж болохгүй.

    Хариулах
  • 139.5.216.185
    2024/09/11

    Үгүй

    Хариулах