Нийслэлд анхны цас ирэх долоо хоногт орно

Zuv.mn
2024/09/14

Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр гаргасан тооцоололд энэ сарын 15,18-нд нутгийн хойд хэсгээр, 16,17-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  бороо, уулархаг нутгаар нойтон цас орно гэсэн байсан билээ. Тэгвэл нийслэлд анхны цас ирэх долоо хоногийн сүүлээр буюу лхагва, пүрэв, баасан гарагийн аль нэгэнд орох нь. 

Олон жилийн дунджаас үзвэл анхны цас Алтайн салбар уулс болон Хөвсгөлийн уулсаар есдүгээр сарын дунд арав хоногийн сүүлээр, харин Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар аравдугаар сарын дунд үеэр, бусад нутгаар есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр ажигллагддаг байна.

Анхны цас орох дундаж хугацаа /1981-2020/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна