"Хоггүй Тэрэлж" сайн үйлсийн аян боллоо

Zuv.mn
2024/04/21

"Хоггүй Тэрэлж" сайн үйлсийн аян өнөөдөр буюу 2024.4.20-ны өдөр Улаанбаатар хоттой хамгийн ойр байрлах байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс нутагт амжилттай болж өндөрлөлөө.

450 гаруй сайн дурын иргэд оролцсон тус аян Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс, аялалын маршрутууд, нийтийн эзэмшилийн зам талбайд хог цэвэрлэгээний ажил хийж нийт 38 тонн хог хаягдал цэвэрлэж, тээвэрлэн Налайх дүүргийн нэгдсэн хогны цэгт төвлөрүүлжээ.

Тус арга хэмжээг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Солонго-Хонх" Хөтөч орчуулагчдын нэгдсэн холбоо, "МОКТА" Монголын Солонгос Зах Зээлийн Аялал жуулчлалын холбоо, "Монгол олле" ТББ, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад хамтран зохион байгуулсан байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна