Цаг агаар: Маргааш цас орно

С.Гандэлгэр
2024/09/17

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор +7...+12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна

Төлөв байдал: 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 18-нд зарим газраар, 19-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.10.23.61
    2024/09/17

    hudloo

    Хариулах
  • 103.212.162.123
    2024/09/17

    unshigcdaa tatah goy arga bn

    Хариулах
  • 66.181.161.72
    2024/09/17

    Шаа

    Хариулах
  • 202.126.88.167
    2024/09/17

    t1 al hudla medelel zl ala

    Хариулах
    • 202.9.46.188
      2024/09/17

      Xveee ci yumtai yu zuv.mn iin durd orood oorigo aldartai bolno gej Bodo tarhia tomsgoyoo bro teneg yanhani ylgadas we