​​ЭМДЕГ-ын дарга Г.Бямбасүрэн хэлтсийн даргын хамт хахууль авч, ЭМД санг тоносон үндэслэлээр саатуулагджээ

Zuv.mn
2024/09/17

ЭМДЕГ-ын дарга Г.Бямбасүрэнг хэлтсийн даргын хамт "Эмнэлгүүдээс хахууль авч, худал бичилт хийж ЭМД санг тоносон" гэх үндэслэлээр баривчилжээ. 

Тодруулбал, Өчигдөр буюу есдүгээр сарын 16-нд Эрүүл мэндийн сайдын хурлын үеэр АТГ-аас баривчилсан байна. 

Түүнтэй хамт хахууль авсан Төвшин нь "Мөнхийн Тун" ХХК-ийн захирал байсан бөгөөд 2021 онд Г.Бямбасүрэнгийн тушаалаар томилогдсон. Тухайн үед төрд найман жил ажилласан хүнийг томилох ёстой ч хууль зөрчин албан тушаалд томилсон. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө иргэдэд хүрэлцээгүй болж, иргэд хөнгөлөттэй эмчилгээ ч хийлгэх боломжгүй болох эрсдэлтэй энэ үед дарга нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, иргэд хохирч байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.212
    2024/09/17

    Энэ авгайг манай гэрийн үйлчлэгчээр өгчихөө нөхөр мөхөр нь ирэхгүй шүү зүгээр л манай гэрийг цэвэрлээд хоол хийгээд манайг масажлаад байж бай даа.

    Хариулах
  • 202.126.91.150
    2024/09/17

    Шуналын бузар болжээ хүмүүс

    Хариулах