​З.Энхболд​: Х.Нямбаатар намайг бродюр хагалсан, гадаадын туршуул гэдгийг батлах ёстой. Чадахгүй бол ялаа ав

Х.Есү
2024/09/17

УИХ-ын дарга асан З.Энхболд хотын дарга Х.Нямбаатарыг нэр төрд нь халдаж, гүтгэсэн үндэслэлээр гомдол гаргалаа.

З.Энхболд: “Хотын дарга Х.Нямбаатар миний нэртэй холбогдуулан удаа дараа дурдаж гүтгэлээ. Замын бродюр солих ажил дээр нь хэл ам гарсан. Хямдхан бродюрийг үнэтэйгээр шахсан гэх асуудал гарахад намайг хагалсан мэтээр ярьж гүтгэсэн. Х.Нямбаатарын яриад байгаа цаг хугацаанд би Өвөрхангайд мод тариад явж байсан учраас надад сунадаг алх байдаггүй л юм бол тэндээс бродюр хагалах боломжгүй л дээ. Мөн намайг гадны тагнуул гэж гүтгэсэн. Өөрийнх нь ярьсан энэ асуудалтай холбогдуулан би Эрүүгийн хуулийн 13-ын 14-р зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгнө үү хэмээн харъяа цагдаагийн газрынх нь 2-р хэлтэст гомдол гаргаж байна. Намайг гадаадын туршуул гэж хэлсэн нь ямар улсын туршуул гэсэн утгаар хэлээд байгааг нь би ойлгоогүй. “Эрдэнэс Тавантолгой”-г хулгайлах гэсэн Монгол, Хятадын хамтарсан бүлэглэлийнхэн, Ц.Элбэгдорж, MCS  зэрэг нөхдүүд бий дээ.  Х.Нямбаатар тэдний нэг болохоороо өөрсдөд нь өгөөгүй учраас орлогоо алдлаа гэж гомдсон шиг байгаа юм. Тэр яриад байгаа 100 их наяд төгрөг чинь Хятадын компанийнх болох байсныг би УИХ-ын 40 гишүүний хамтаар зогсоосон юм. Үүнээс болоод намайг туршуул гэж яриад байгаа бололтой. Монголын ард түмэнд “Эрдэнэс Тавантолгой”-г үлдээж, Хятадад өгөөгүйн төлөө л хэрэг хүлээдэггүй юм бол надад өөр хийсэн хэрэг байхгүй.

Би энэ яриад байгаа бродюрийн асуудал гарах үед Өвөрхангай аймгийн Уянга сумаас лайв хийж, би энд байна Х.Нямбаатар уучлалт гуй гэж хэлсэн. Одоо болтол надад хариу өгөөгүй учир би өнөөдөр ирж гомдол гаргалаа. Намайг бродюр хагалсныг, гадаадын туршуул гэдгийг Х.Нямбаатар батлах ёстой. Чадахгүй бол тэгээд ял авна шүү дээ. Сүүлийн 8 жил тасралтгүй, үндсэндээ 108 жил Улаанбаатарыг МАН удирдчихаад хотын байгаа царайг хар л даа. Маш их мөнгөтэй болчихоод хотынхоо замыг засахгүй байна. 8 жилд засах ёстой зам шүү дээ. Гэтэл тэр авсан бродюрийг нь хар. Би энэ тал дээр татвар төлөгч иргэний зүгээс байнга шүүмжилсний төлөө намайг бродюр хагалсан гэж гүтгэж байгаа нь өөрөө төрийн өндөр албан тушаал хашдаг хүний хувьд ёс зүйгүй үйлдэл. Анх удаа том дарга нь иргэнээ гүтгэж байна. Сайдын хэмжээний ранктай төрийн албан хаагч байж иргэнээ гүтгэж байгаа бол хэлсэн үгийнхээ хариуцлагыг хүлээ" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.212
    2024/09/17

    За манайхаан үзүүштэй тоглолт эхэллээ Зи овогт гадаадын тагнуул уу? Нямба маань сөрөг тагнуулч уу? гэдгийг тодруулах сүрт тулаан эхэлээ.Улаан булангаас Няба хөх булангаас Зи овогт нар нүдэлдэх нь бооцоогоо тавиарай би Нямбад 1500 доллар тавилаа шүү.

    Хариулах