250-р цэцэрлэгийн бяцхан гимнастикчид Ази тивийн аварга боллоо

С.Гандэлгэр
Өчигдөр 10 цаг 17 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр, Олон улсын гимнастикийн холбоо, Азийн гимнастикийн холбооноос “Жимнаестрада-2024” соёл, спортын наадам 2024 оны 09 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдлаа.

“Жимнаестрада-2024” соёл, спортын наадамд Монгол улсаа төлөөлөн Э.Батнавч эрхлэгчтэй Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн бяцхан гимнастикчид, багш дасгалжуулагч нар амжилттай оролцож
• Шилдэг үзүүлбэртэй баг хамт олон- Цом
• Цэцэрлэгийн насны ангилалд Тэргүүн байр, алтан медалийн эзэд боллоо.
Бяцхан гимнастикчид, багш дасгалжуулагч нартаа цаашдын урлаг, спорт, сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна