Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Боловсролын сайд П.Наранбаяр: Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар багшийн хомсдлын асуудлаар танилцуулга хийлээ.
Монгол улсад багшийн хомсдол хурцаар яригдаж байна. Иймд бид зургаан багц асуудлыг танилцууллаа.
1. Багш мэргэжлээр төгссөн ч ажил эрхлээгүй байгаа хүний нөөцийг ашиглах
2. Тэтгэвэрт гарсан багш нарыг цөөн цагаар ажиллуулах
3. Шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль амжилттай төгссөн эсвэл 3-4 дүгээр ангид суралцаж байгаа оюутнуудыг багшийн ажилд татан оролцуулах
4. Сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах
5. Багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах
6. Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад түлхүү ашиглах
Эдгээр арга хэмжээнээс тэтгэвэрт гарсан багш нар болон багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутныг дадлагажуулагч багшаар ажиллуулах арга хэмжээг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байгааг Боловсролын сайд танилцууллаа.
2024 оны наймдугаар сарын судалгаагаар улсын хэмжээнд цэцэрлэгийн бүлгийн 508 багш, 443 туслах багш дутагдалтай байна.
Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш, хими, физик, биологи, англи хэл, математикийн нийт 4292 багш хэрэгтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.195
Арай ахархан сайд бололтой энэ удаагийн зг ч дээ хөөрхий дөө л нөхдүүдээр бүрдсэн бололтой зүгээр л суудал мөрөөдөгчдийн хүслийг
Хариулах103.168.34.82
er n BDS.n oyuntanuud tsum 10 jiliin surguuliudaar dadlaga hiideg bsn shuu ! Ardchilal gedeg n archiad haysan biz !
Хариулах