Дорноговь аймгийн Улаанбадрах суманд алга болсон 68 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын байгууллага 10 хоногийн дараа зогсоожээ.
Алга болсон иргэн Г нь энэ сарын 8-ны 01.30 цаг орчимд Дорноговь аймаг, Улаанбадрах сум. Баянбогд баг, "Элсэн далай" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 419 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т, Замын-Үүд сумын төвөөс баруун хойд зүгт 140 км-т/ гэрээсээ гараад сураггүй болсон аж.
Алга болсон дуудлагыг ар гэрийнхэн нь есдүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цагт Онцгой байдлын байгууллагад өгсөн юм байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Цагдаагийн алба хаагчид, ар гэрийн хүнтэй хамтран иргэн Г /65 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 18-ны өдрийн 07:00 цагт эхлүүлж, Улаанбадрах сумын төвөөс зүүн зүгт 67 км-т, Эрдэнэ сумын Бүрдэнэ баг “Бүрдэнэ булаг” гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтай нийт 105 км-т зохион байгуулж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 21:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна