Пейжерийн дэлбэрэлтийн хоёр дахь давлагаанд хэдэн зуун хүн өртөж хохирлоо

Х.Батсайхан
2024/09/19

Ливан улсад иргэдийн гар дээр хэрэгдэгдэж байсан пейжерүүд дэлбэрсэн хэрэг дахин гарлаа. Өмнө нь мөн иргэдийн гар дээр ашиглагдаж байсан пейжерүүд дэлбэрч, есөн хүн амиа алдаж, 3000 гаруй хүн шархадсан бөгөөд амиа алдагсдын дотор нялх хүүхэд байсан хэдий ч барууны хэвлэлүүд Израилийн тусгай алба "Хезболла" бүлэглэлийнхнийг дэлбэлсэн мэтээр мэдээлсэн. Тодруулбал, пейжер буюу хэн нэгэн холбоо барих хүсэлтэй байгааг дамжуулдаг радио төхөөрөмж дотор тэсрэх бодис суурилуулаад Лиюан руу оруулсан болж таарсан. Тэгвэл өнөөдөр дахин пейжерүүд дэлбэрч, 20 хүн амь насаа алдаж, 450 гаруй хүн шархаджээ.  

Барууны хэвлэлүүд энэ удаад ч амиа алдагсдын ес нь "Хезболла" бүлэглэлийн  гишүүн байсан гэж мэдээлж байна. 

Хүн биедээ авч явж хэрэглэдэг бүтээгдэхүүн дотор тэсрэх бөмбөг нуух нь маш харгис хэрцгий хэрэг бөгөөд "Хезболла" бүлэглэл Израилийн энэ үйлдэлд тохирсон хариуг нь өгнө хэмээн заналхийлж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна