Багш нар боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлэхээр болжээ

Х.Есү
2024/09/19

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болжээ. 

Тэд энэ талаараа маргааш буюу 9 дүгээр сарын 20-нд хэвлэлийн бага хурал зарласан байна. 

П.Наранбаяр нь багшийн хомсдлыг арилгах зорилгоор багшийн мэргэжлээр их дээд сургуульд сурч, 2.7 голчоос дээш голчтой төгссөн хүмүүсийг багш бэлтгэх 45 хоногийн курст суулгах шийдвэр гарган танилцуулсан юм. 

Энэхүү шийдвэрийг багш нар эсэргүүцэж уг асуудлыг хөндөн өөрсдийн байр сууриа илэрхийлхээр болсон байна. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.41.93.237
    2024/09/21

    Харин ч бүр санаа бодол сонсдог зөв хандлагатай ийм сайдтай болсондоо баярлаж хамтарч ажиллавал таарна юун огцруулах та нарын үгэнд ороод өөрчлөлт хийж чаддаггүй дуулгавартай гөлөгтэй болох гээ юу?

    Хариулах
  • 103.41.93.237
    2024/09/21

    Багш нар ажлаа хийж чадахгүй байж цалин нэм гэж орилох юм сургасан хүүхдүүд чинь эеш д ташраараа муу үнэлгээтэй диплом авсан ч ажил дээр гарахдаа юу ч чаддаггүй мэддэггүй байтал өөрсдийнхөө чадвараа сайжруулаачээ. Гаднаас багшаар авах гэж байгаа хүмүүс та нартай адилхан сургууль төгссөн байгаа шд чадвараа дээшлүүлээд багшилхад болохгүй юмгүй багшийн хомсдолтой үед зөв санаа байтал далимдуулж цалин мөнгө нэхэж нтр та нарын авлаг багадаагүй шүү. бөөн нэмэгдлүүд авдаг байж.

    Хариулах
    • 103.41.93.237
      2024/09/21

      авдаг

  • 66.181.161.206
    2024/09/20

    Эргүүнүүдээ энэ сайданцар харин боловсорлын салбарт бугшсан идээ бээрийг ухсан гавьяатан биш юм уу? багшын хомсдол нүүрлэж хүүхдүүд сурах ёстой хичээлээ үзэж чадахгүй ноцтой асуудал дэвшүүлсэн нь тэгээд буруу юу?за за огцруулья оронд нь тэгээд Юмжирдулам Осоржамаа хоёрын нэгийг тавьчихаач

    Хариулах
  • 192.9.138.25
    2024/09/20

    Ажил хийдэг хүнээс алдаа хайдаг юм

    Хариулах
  • 192.9.138.25
    2024/09/20

    Ард түмэн мэднээ

    Хариулах
  • 66.181.189.97
    2024/09/20

    Ардын хүүхэд сургадаггүй Авилгын мөнгө угаадаг Аймаар ашигтай ажилдаг Хувийн сургуулийхан сандарч байна уу. Төлбөртэй сургууль төгссөн хүүхэдтэй Түмний хүүхэд яаж өрсөлдөж Төрд орж дэвшиж ажиллах юм бэ?

    Хариулах
  • 103.57.95.200
    2024/09/19

    Энэ поп гар боловсролын сайд хийх чадалгүй нөхөр байна оо.

    Хариулах