Н.Бөхтэгш: Бие муудахад хэчнээн хөрөнгө хураагаад ч хэрэггүй юм байна

Т.Отгонсувд
11 цаг 56 минутын өмнө

Зөв.мн сайтын "Эгэл амьдрал" ярилцлагад 84 настай Н.Бөхтэгш оролцсон билээ. 

Н.Бөхтэгш ганцаараа амьдардаг ба хононгийн хоолоо олохын тулд лааз түүж, тушаадаг. Тэрбээр эхнэр дагуул дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байсан ч амьпралын эрхэнд холдож ганцаараа үлджээ. 

Тэрбээр "Дөрвөн хүүхдээ мэдлэг боловсролтой болгохын тулд замчин, жолооч хийж, хог түүж, бүхий л ажлыг гололгүй хийж их дээд сургууль төгсгөсөн. Гэвч одоо хүүхдүүд нь холбоо тасарч, байрныг нь нэрийг шилжүүлсэн. Насны эцэст ганцаараа бие муудахад толгой түших хүн хэрэгтэй юм байна. Тийм учраас асрамжийн газарт очихыг хүсэж байна" хэмээн ярьж байсан билээ. 

Зөв.мн сурвалжлах баг Н.Бөхтэгшийн хүсэлтийг биелүүлэхээр радиогоор сонссон гэх асрамжийн газрыг нь сураглаж, "Жаргалан Эдлэн" ТББ-ыг олж түүнийг аваачиж танилцууллаа. Түүний хувьд хувийн зохицуулах ажлууд байгаа учир ойрын хугацаанд тус газарт очих боломжгүй. Асрамжийг газар нь таалагдаж буйгаа илэрхийлсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна