УИХ-аас уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй, энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх агуулга бүхий анхдагч хуулийн төслийг боловсруулан ажил олгогчдоос санал авч эхэлжээ.
Уг хуулийн төсөлтэй уялдуулан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд мөн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан бөгөөд ажлын байрны төлбөрийн хэмжээг 50 хувиар бууруулах асуудлыг тусгалаа.
Манай улс гадаад ажиллах хүчний ажлын байрны төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1,320,000 төгрөг /Цалингийн доод хэмжээ нэмэгдсэний дараа 1,840,000 төгрөг болно/, жилийн 15,600,000 төгрөг /22,080,000/ байхаар тогтоосон нь бусад улсуудтай харьцуулахад хэт өндөр байна.
Жишээ нь, Индонези улсад гадаад ажилтны ажлын байрны төлбөр сарын 100 ам.доллар бөгөөд ажиллах нийт хугацаагаар урьдчилан төлдөг. Тухайн гадаад ажилтан нэг жил ажиллах бол 1200 ам.доллар буюу жилийн 4,062,000 төгрөг төлдөг гэсэн үг.
Камбожид нэг удаагийн төлбөр төлөх бөгөөд энэ нь 130 ам.доллар буюу 440,000 төгрөг, хүчтэй эдийн засаг бүхий Австралид нэг ажлын байранд нэг жилийн төлбөр жижиг бизнес бол 1200 австрали доллар буюу жилийн 2,640,000 төгрөг, томоохон бизнес бол 1800 австрали доллар буюу жилийн 3,960,000 төгрөг байна.
Үүнээс гадна ажлын байрны төлбөр тогтоогоогүй ч улсууд байгааг дурдах нь зүйтэй. Жишээ нь, Хятад, Япон, Лаос. Мөн Австрали улсын хувьд жижиг, дунд болон томоохон бизнесийн төлөх ажлын байрны төлбөрийг тэдгээрийн жилийн орлогод үндэслэн ялгамжтай тогтоож байна. Ийм учраас ажлын байрны төлбөрийг цаашид 50 хувиар бууруулах төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслүүдэд дараах линкээр https://forms.gle/qZFKBA3vLg3g... орж судалгаа, асуумж авч байгаа аж.
Түүнчлэн, хуулийн төслийг тун удахгүй www.d.parliament.mn цахим хуудас байршуулах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.35.18
Ер зөв шүү гаднаас ажиллах хүч авахгүй бол дотоодод ажиллах хүч олдохоо больсон байна
Хариулах