Хар тамхи хууль бусаар борлуулдаг хоёр бүлэг этгээдийг дайчлан баривчиллаа

Т.Отгонсувд
8 цаг 0 минутын өмнө

Хар тамхи худалдан борлуулдаг хоёр бүлэг этгээдийг илрүүлэн баривчиллаа.

Тодруулбал, цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэс энэ сарын 4-5-нд шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмийг хууль бусаар олж авч, хадгалж, бусдад худалдан борлуулдаг хоёр бүлгийн 11 этгээдийг баривчиллаа. 

Дөрвөн төрлийн мансууруулах бодис, хэрэглүүр, бэлэн мөнгө, 11 гар утас, зургаан тээврийн хэрэгсэл зэргийг эд мөрийн баримт болгон хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Сэжигтэй этгээдүүд 30-аас дээш насныхан бөгөөд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байжээ. Мөн тэдний хоёр нь эмэгтэй хүн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эмэгтэйчүүд нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна