Дундговь аймгийн төвд агаарын чанарыг хянах автомат станц суурилууллаа

Х.Есү
6 цаг 13 минутын өмнө

Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны буцалтгүй тусламжаар Дундговь аймгийн төвд агаарын чанарыг хянах автомат станц суурилууллаа.

May be an image of 3 people and text

Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл, PM10 болон PM2.5 тоосонцрын агууламжийг хэмжих юм. Өнгөрсөн хугацаанд 8:00, 14:00, 20:00 цагуудад механик байдлаар 20 минутын хугацаанд төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд агаарын чанарын хэмжилтийг хийж, агаарын чанарыг хянах боломжтой болж байна. 

May be an image of text

Уг станцыг хүлээлгэн өгөх ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга Самданнямын Мөнхчулуун, Дундговь аймгийн УЦУОШТ-ийн дарга Эрдэнэчулууны Азжаргал, БНСУ Байгаль орчны технологийн Кентек компанийн Ерөнхий инженер И Сүн-гү, Инженер Юн Жон-хан, Ну Сог-хүн нар оролцлоо. 

May be an image of 3 people and text

Засаг дарга С.Мөнхчулуун хэлсэн үгэндээ энэхүү төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр Дундговь аймгийн, тэр дундаа Мандалговь хотын агаарын чанар, тоосжилтын хэмжээг нарийн тооцож, судалгаа тооцоолол дээр тулгуурлан түүнийг бууруулах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна