Р.Булгамаа: Нөхрийнхөө гарт амиа алдсан бүсгүйн гурван хүүхдийн эрх зүйн байдал хүнд байна

Х.Есү
6 цаг 5 минутын өмнө

Gem mall худалдааны төвд эхнэрээ 23 удаа хутгалж хөнөөсөн этгээдийн шүүх хурал энэ сарын 17 хүртэл хойшиллоо. Учир нь тус шүүх хуралд оролцох иргэдийн төлөөлөгч ирээгүй тул хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшиллоо. 

Өмгөөлөгч Р.Булгамаа: "Энэ гэмт хэрэг бол нийгмийг сэртхийлгэсэн хүнд төрлийн гэмт хэрэг. Харгис хэрцгий аргаар хүний амь бүрэлгэсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг хүндрэх бүрэлдэхүүнтэйгээр гэм буруутай гэж үзэж шүүхэд шилжүүлсэн. 

Нөхрийнхөө гарт амиа алдсан бүсгүйн бага насны хоёр хүүхэд, мөн 18 настай хүүхдийн хамгаалал, эрх зүйн байдал хүнд байна. Хохирогчийн аав ээж болон бусад хүмүүсийн хувьд ч мөн маш хүнд байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна