Албанийн нийслэл Тирана хотод болж буй бөхийн төрүүдийн олимпын бус жингийн ДАШТ-ий чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн тэмцээний медалийн төлөөх барилдаанууд өнгөрсөн шөнө боллоо.
Тэмцээнд оролцсон манай дөрвөн бөхөөс МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд аваргын төлөө шалгарч, Японы бөх, олимпын аварга Рисако Кинжотой барилдан 4.2 оноогоор хожигдож, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв. Тэрбээр ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа авч байгаа нь энэ бөгөөд нэг алт, хоёр мөнгөн медалтай болоод байна.
Харин 72 кг-ын жинд Зоригтын Болортунгалаг Чехийн бөхтэй хүрэл медалийн төлөө барилдаж, тохой хавчиж эргэх мэхэнд орон цэвэр ялагдлаа.
Манай бусад эмэгтэй бөхчүүдийн амжилт
55 кг-д Ч.Отгонтуяа Украины бөх Александра Хоменецед цэвэр ялагдсан.
65 кг-д Т.Энхжин Хятадын Тця Лонгод 0:5 ялагдсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна