Тавантолгой түлш ХХК механик цехтэй болно

Х.Есү
2024/03/06

Тавантолгой түлш компани үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмж, засвар үйлчилгээнд ашиглах зарим сэлбэг хэрэгслээ хийх механик цехтэй болно.

2018 оноос хойш баруун, төв, зүүн гэсэн гурван үйлдвэрт шахмал түлшийг хийж хэрэглэгчдэдээ хүргэж ирсэн. Энэ хугацаанд үйлдвэрт ашиглагдах тоног төхөөрөмжийг тендэрээр болон бусдаар гэрээгээр гүйцэтгэтгүүлэн хийлгэж ирсэн байна. 

Тиймээс компанийн санхүүгийн хэмнэлтийн бодлогын хүрээнд механик цехийг ашиглалтад оруулж, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бусдаар гүйцэтгүүлэх ажлыг өөрсдөө хийх зорилго тавьж, механик цехийг ирэх сарын 15 гэхэд ашиглалтад оруулахаар зорьж байна.

Энэ цех ашиглалтад орсноор зорлого, токер, цутгуур, цахилгаан хөдөлгүүр ороох зэрэг ажлыг өөрсдөө, дотооддоо хийх боломж бүрдэх юм. Нийтдээ 16 тоног төхөөрөмжтэй, 20 хүн ажиллах боломжтой цех юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна