Баян-Өлгийгөөс сураггүй болсон эмэгтэй Увсад осгож нас барсан байдалтай олджээ

Zuv.mn
2024/12/09

Увс аймагт А гэх эмэгтэй осгосон байдалтай нас барсан хэргийг тус аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж байна. Иргэн А-г гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж байжээ.  

Мөн Булган аймгийн Хүүшийн хөндий гэх газар 47 настай эрэгтэй Д нь согтуу үедээ мотоцикл унаж яваад осолдон амь эрсджээ.  

Хүйтний эрч чангарсан энэ үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж осгож нас барах тохиолдол ихсэж байна.

Иймд хүйтний эрч чангарч байгаа үед иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ орой үдшийн цагаар ганцааранг нь явуулахгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй хэмээн Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна