ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно

Zuv.mn
2024/12/11

Нийслэлд өнөөдөр өрнөх чухал үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна. 

09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, ажлын хэсгийн хуралдаан болно.

-Засгийн газар хуралдана.

11:00 цагт: Архивын ерөнхий газарт: “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний төв архивд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Чулуунбаатар агсны хувийн хөмрөг хүлээн авах ёслол болно. Утас: 9902-7211.

11:00 цагт: ЭМЯ-нд Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон түүнд нөлөөлж буй агаарын бохирдол, угаар зэрэг асуудлаар хэвлэлийн бага хурал болно. Утас 9110-8333, 8911-9482, 9612-1060.

12:00 цагт: Төрийн ордонд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно.

13:00-16:30 цагт: “Новотел” зочид буудалд: Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хог хаягдлаа ангилан ялгах талаар мэдээлэл олгож, чиглүүлэх зорилготой “Дахин боловсруулцгаая-Go Recycle” үйл ажиллагаа болно.

14:00 цагт: Хаан банкны “Хаан” театрт: СЗХ-ны “Үнэт цаасны хороо-30 жил” хэлэлцүүлэгтэй. Сангийн яам, Монголбанк, Хөрөнгийн бирж, ОУСК, НҮБ, бусад холбогдох байгууллагын удирдлагууд оролцож хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцана. Утас: 9119-7636.

14:00 цагт: ГХЯ-нд: “Монгол Улсын нийгэм, эдийн засагт "Эрдэнэт үйлдвэр"-ийн үзүүлж буй нөлөө, хувь нэмэр” эрдэм шинжилгээний хурал болж, үйлдвэрийн удирдлага тогтвортой хөгжлийн тайланг тавина.

Соёл урлаг:

-УДЭТ-ын уран бүтээлчид Н.Л.Толстойн “Анна Каренина” жүжгийг тайзнаа тоглоно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна